Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд зүүн говийн өр голомтод шинжилгээг 2019 оны 09-р сарын 09-15-ны хооронд байгалийн голомт хяналтын хайгуул хийж гүйцэтгэлээ.
Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалт, хөдөлгөөн, агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрдэл, нягтшил, экологи, популяцийн бүтцийг тогтоох судалгаа хийлээ.
Голомтот нутгаас мэрэгч амьтан, гадны шимэгч, гулгидасны нийт 140 сорьц ийлдэс судлалын шинжилгээнд дээжлэв. Мөн голомтот нутгийн ард иргэдэд зоонозын халдвараас сэргийлэх талаар яриа таниулга хийж, 8 төрлийн 786 санамж тарааж сурталчлав.