Монголчуудын зорих очдог рашаан сувиллын газрууд

~Монголчуудын зорих очдог рашаан сувиллын газрууд~

“ӨВӨР ЖАНЧИВЛАН” РАШААН, СУВИЛАЛ

Байршил: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах бөгөөд нийслэлээс 78 км-ийн зайтай.
Эмчилгээ: Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед үйлчлүүлэх.
Утас: 88001511, 322075

“ЦАГААН ГОЛ” РАШААН

Байршил: Улаанбаатар хотоос 475 км зайтай. Булган аймгийн Хануй, Цагаан голын бэлчирт байрладаг.
Эмчилгээ: Элэг, цөс, гепатит, ходоод, хоолойн ангина, зүрх судасны өвчин зэрэгт үйлчлүүлэх.
Утас: 9534 5181

“ОРГИЛ” РАШААН СУВИЛАЛ

Байршил: Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг.
Эмчилгээ: Ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалт, хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчний үед үйлчлүүлэх.
Утас: 341152, 342093, 342096, 342092

“АВАРГА ТОСОН” СУВИЛАЛ

Байршил: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 203 км-ийн зайтай.
Эмчилгээ: Ходоодны архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл,бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой ба элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаар.
Утас: 96363032, 70003034

“АР ЖАНЧИВЛАН” РАШААН

Байршил: Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг.Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай.
Эмчилгээ: Ходоодны архаг үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед үйлчлүүлэх.
Утас: 99041639, 99889891, 88119252

“МОГОЙТ” РАШААН, СУВИЛАЛ

Байршил: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын III багийн нутаг, Могойтын аманд байрладаг.
Эмчилгээ: Мэдрэл, үе мөч, умай, нуруу, ходоод гэдэс, олгой, элэг цөс, уушги, зүрхний өвчнийг анагаах үйлчилгээ үзүүлнэ.
Утас: 99065023, 93065032

“ХУЖИРТ”ЫН ХАЛУУН РАШААН

Байршил :Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай.
Эмчилгээ: Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед үйлчлүүлэх.
Утас: 91913860, 99093324

“ШАРГАЛЖУУТ” РАШААН, СУВИЛАЛ

Байршил: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт буюу Улаанбаатар хотоос 650 км-ийн зайтай.
Эмчилгээ: Арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүурлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлж үе, булчин, ясны архаг өвчнийг эмчлэхэд тохиромжтой.
Утас:70003032, 95829918

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих