Монголчуудын зорин очдог хүүхдийн сувиллын газар

~Монголчуудын зорин очдог хүүхдийн сувиллын газар~

“ЭНХЖАРГАЛАНТ” ХҮҮХДИЙН АМРАЛТ

Байршил: Нисэхийн спорт цогцолбор өнгөрөөд урагш Жаргалантын аманд. Хотын төвөөс 20 км зайд байрладаг.
Эмчилгээ: Хүүхдэд өглөө бүр наранд тосон бариа иллэг, оройдоо ясны шөл, давс, хар цайнд оруулах эмчилгээтэй.
Утас : 95831810, 96041810

“ХУСХАН” ЭХ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН АМРАЛТ

Байршил: Улаанбаатар хотоос 52 км-н зайд, Дархан хот явах зам дагуу 52-н даваа, Өргөн булагийн аманд байрладаг.
Эмчилгээ: 3 нас хүртэлх хүүхдийг хар цай, усанд оруулж, нярайн болон хүүхдийн массажийг наран шарлагтай хослуулан хийнэ. Мөн Хүүхдэд цэр ховхлох массаж хийдэг.
Утас: 99129241

“АГАР” ЭХ НЯЛХСЫН СУВИЛАЛ

Байршил: Улаанбаатар хотоос 12 км зайтай Нүхтийн аманд байрладаг.
Эмчилгээ: Хүүхдийг бор хоолонд оруулах системтэй сургалтыг явуулж хоолны меню зааж хамтдаа хийнэ. Дотор эрхтэн, үс, арьсны өвчнүүд, экзэм, үе мөч, архаг ядаргаа, гоо сайхны эмчилгээ гэх мэт бүх төрлийн өвчинд нэн тустай эмийн ургамлын хандуудыг өдөр бүр бэлдэж өгнө.
Утас : 99188461, 96678878, 88087973

“BABY” СУВИЛАЛ

Байршил: Сонгины аманд буюу Сонгино амралтын зүүн талд байрладаг.
Эмчилгээ: Нярайн асаргаа сувилгаа /нярайн массаж, наран шарлага, 0-6 сартай хүүхдийг өдөр бүр усанд оруулах/. Ээжүүдэд Биеийн цэгэн иллэг, ядаргаа тайлах массаж, бумба тавих эмчилгээтэй.
Утас : 94492474, 89982475

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих