ХОВД: 160 орчим айлын 490 гаруй малыг ирвэс иджээ

Ховд аймгийн Мөст, Зэрэг, Манхан сумын нутгийг дамнан орших “Баатарын нуруу” гэх газар 30 гаруй ирвэс нутагладаг. Энэ өвөл 160 орчим  малчин өрхийн 400 гаруй мал цоохор ирвэсэнд идүүлж хорогдсон байна.

Судалгаагаар энэ өвөл Баатарын нуруунд 160 орчим малчин өрхийн 40 гаруй мянган мал өвөлжсөнөөс 495 мал ирвэсэнд идүүлсэн нь тогтоогджээ.

Ирвэс хамгаалах, танин мэдэх зорилгоор эхэлсэн судалгааны явцад Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/-гийн дэмжлэгтэйгээр энэ сарын 7-ны өдөр Мөст сумын Цэцэг гол багийн малчин н.Баясгалангийнд очиж, тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байна. Тус малчных 1300 гаруй малтай. Энэ өвөл хамгийн их мал буюу 8 хонь, 37 ямаа, 17 адуу, 28 сарлаг, нийт 90 орчим мал ирвэсэнд идүүлсэн гэнэ. 

Эх сурвалж: Montsame.mn

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих