~ХАЙР аз жаргалын орчинд л цэцэглэдэг…~
Та аз жаргалын цэцгийг ургуулахыг хүсч байгаа бол аз жаргалын орчиныг л бүрдүүл. Аз жаргалын орчин гэж юу юм бэ? Зөв зүйтэй эерэг сайхан санаа сэдлийн үрийг баяр талархалын яруу гоёмсог үгсийн хөрсөнд суулгаад. халамж хайрын ач тусын усаар услахын нэр юм.
Бусдаас эерэгийг, зөв зүйтээг, болж бүтэж байгааг,инээдийг,хайрыг л данаа олж хараад байвал хамгийн шим тустай бордоогоор цэцгээ бордож байгаа хэрэг. Аз жаргалыг хүсч байгаа бол та аз жаргалд л бэлд. Зовлонд битгий бэлдээд бай. Зовлонд бэлдээд байгаа байж аз жаргалыг хүлээн суух чинь тосыг хүсээд усыг бүлсэнтэй ялгаагүй.
Зовлонд бэлднэ гэж юу вэ? Сувдаг шунхай сэтгэл, мунхаг буруу бодол. уур уцаар, худал хуурмаг үгс болон бусдад хор хөнөөлтэй үйлдэл юм. Мөн дандаа болж бүтэхгүй байгааг сөрөгийг л олж хараад байхын нэр юм.
Аз жаргалын цэцэг аз жаргалын орчинд л цэцэглэдэг. Хайрын шувуухай хайрын орчинд л нисдэг юм.