Алдарт дуучин Stevie Wonder 65 настай дуучин ийнхүү олон жилийн дараа эрх чөлөөт ганц бие эр хүн болж байгаа юм. Хосууд анх 2001 онд танилцаж гэрлэсэн бөгөөд 2 хүүгийн эцэг эх болцгоосон ч 2009 онд хоёр тийшээ болсон билээ.
Салснаасаа 3 жилийн дараа буюу 2012 онд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг шүүх байгууллагад хүргүүлсэн ч хариу ирэлгүй удсаар мөн л 3 жилийн дараа буюу 2015 оны 10-р сарын 5-нд ийнхүү гэрлэлтийг цуцалжээ. Хосуудын дундаас төрсөн 14 ба 10 настай хөвгүүдийг ээж нь өсгөх бөгөөд Stevie Wonder сар бүр 25.000 долларын хүүхдийн тэтгэмж төлөхөөр болсон байна. Мөн гагцхүү зөвшөөрөгдсөн нөхцөлд л аялан тоглолтоороо хөвгүүдээ авч явах эрхтэй юм.
Энэхүү гэрээнд Stevie Wonder гарын үсэг зурахын оронд эрхий хурууны хээгээ үлдээж зөвшөөрснөө илэрхийлжээ. Өмнөх эхнэрээсээ ийнхүү дөнгөж салсан ч Stevie Wonder аль хэдийн Tomeeka Robyn Bracy гэх бүсгүйтэй учирч аль хэдийн хоёр бяцхан хүүхэдтэй болоод байгаа билээ. Харин энэхүү гэр бүлийн тогтворгүй байдлынхаа тухайд алдарт дуучин нэгэн ярилцлагадаа “Би чинь бусдын яриагаар бол аль хэдийн 22 хүүхэдтэй болчхоод байгаа хүн шүү дээ. Гэхдээ мэдээж худлаа л даа. Гэхдээ би 22 Греммийн шагналтай нь үнэн шүү” хэмээж байсан билээ.