Поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт өвөрмөц болно

Монголын рок попын урлагт хөдөлмөр зүтгэлээ зориулсан  МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин  Б.Сарантуяа одоогоос 23 жилийн өмнө тавьж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо дахин сэргээж, төрсөн өдрийн баяраа үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр боллоо.

Энэ сарын 20-нд “Corporate Convention centre”-т болох тоглолт хоёр хэсэг, 22 дуунаас бүрдэх юм. Тоглолтын I хэсэг “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт, II хэсэгт хит дуунууд болон “Морин хуур” наадмын дэд байрын шагналт “Амьдрал” киноны дуу зэрэг шинэ уран бүтээлүүд эгшиглэх аж.

 

1995 онд “Saraa’s music production”-ы “Инээмтгий хүн” тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг “Skin entertainment” хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, дуучин Сараагийн амьд хөгжмийн “Random” хамтлаг оролцох юм.

 

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 70, 90 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих