Өнөөдөр нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь хөдөлгөөнд оролцож байна

Улаанбаатар хотын замын удирдлагын төвөөс хотын автозамын гол уулзварууд болон  бусад хэсгийг 200 орчим камераар  хянан  ажиллаж байна.  Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө зургаа орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах шаардлагатай 14 чиг үүргийн байгууллагын ажилтнууд, худалдаа, хүнсний салбарынхан ажилдаа ирж буцах оргил цагаар өссөн  байна.

Өнөөдөр нийслэлийн автозамын хөдөлгөөнд 06:00-14:00 цагийн байдлаар  33.834 тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн    8.2 хувь нь оролцсон байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь хөдөлгөөнд оролцож буй нийт машины тоон мэдээллийг хоёр цаг тутам гаргаж байгаа. Энэхүү тоон мэдээллээс харахад 08:00-10:00 цагийн хооронд буюу үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан, албан хаагчид ажилдаа ирэх цагаар замын хөдөлгөөн эрчимжиж байна. Тээврийн цагдаагийн алба хаагчид хувийн унаагаараа хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд PCR-ийн шинжилгээ, байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих