СҮХБААТАР: Аймгийн аваргын болзол хангасан 34 малчин байна

34 малчин аймгийн аварга малчны болзлыг хангав

Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар аймгийн аварга малчдыг тодруулжээ. Тус аймгаас 34 малчин аймгийн аварга малчны болзлыг хангасан байна.

Аварга малчдыг тодруулахдаа малынхаа тоонд бус чанар, үүлдэр угсаар сайжруулах тал дээр хэрхэн анхаарч байгааг гол шалгуур болгосон байна.

Нийт 36 малчны материал ирснээс 34 малчин болзлыг бүрэн хангажээ. Аймаг орон нутгийн удирдлагууд тун удахгүй аварга малчдынхаа шагналыг хотонд нь очиж, хүндэтгэлтэйгээр гардуулна гэдгээ хэллээ.

Мөн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр нутгийн цэвэр болон сайжруулсан малын тоо толгой өссөн үзүүлэлтэй байгаа гэдгийг онцолж байна. Дорнод талын махны хэвшлийн үхэр 28,9 мянга, үзэмчин үүлдрийн хонь 1,1 сая, Баяндэлгэрийн улаан үүлдрийн ямаа 809,5 мянгад хүрчээ.

2018 оны жилийн эцсийн тооллогоор Сүхбаатар аймгийн хэмжээнд малтай өрх 147-оор, малчин өрхийн тоо 145-аар нэмэгдэж, нийт мал сүрэг 3,5 саяд хүрсэн. Мөн мянган малчин өмнөх оноос 55-аар нэмэгдэж, 773 мянгат малчинтай болжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих