АРХАНГАЙ: “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” ФОТО үзэсгэлэн нээгдлээ

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” ФОТО үзэсгэлэн нээгдлээ

Гэрэл зурагчин, санаачлагч Defurnaux-ийн “HURT” гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх сэдвээрх гэрэл зургийн үзэсгэлэнг Архангай аймгийн Цэцэрлэг хотод Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нээлээ.

Тэрээр Монголд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн зургийг өөрсдийнх зөвшөөрлөөр авсан байна. Тэрбээр энэ 20 зургаараа Монголын нийгэмд ийм хүчирхийлэл маш их байдаг, түүний мөрөөр ямар нэг арга хэмжээ авч ажиллах нь чухал гэдгийг харуулахыг зорьжээ.

CEMAATERR төслийн хүрээнд Цэцэрлэг хотод гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд зориулсан Түр хамгаалах байрыг барьж ашиглалтад оруулж байгаа бөгөөд энэ үзэсгэлэн төслийн хамтын ажиллагааны нэгэн том хэсэг нь гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих