АРХАНГАЙ: Орон нутгийн номын сан 6000 номоор баяжигдлаа

Орон нутгийн номын сан 6000 номоор баяжигдлаа

Орон нутгийн хөгжлийн сангийн 20.0 сая төгрөгөөр засварлаж, “Оюунлаг ирээдүй” номын аян өрнүүлж 6000 гаруй шинэ номоор номын фондыг баяжуулжээ.

Цаашид сумын номын санг жишиг болгон тохижуулах юм байна. Мөн “Миний номын өргөө”-өөр сургуулийн өмнөх насны хүүхдийг ном, тоглоомын багцаар хөгжүүлэх, англи хэлний хичээлийн иж бүрэн лингафоны кабинет байгуулах,

IQ-ийн кабинет болон сэтгэн бодох тоглоомуудыг нөөц бололцоогоор үйлдвэрлэх, өв соёлоо сэргээх, хөгжүүлэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион явуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Энэ хөтөлбөр нь сумын номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлж, номоор дамжуулан суралцагчид болон бүх нийтийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, сурагчид, багш, иргэдийн англи хэлний мэдлэгийг сайжруулах, сурагчдын урлаг, спортын авьяасыг нээн хөгжүүлж, сурлагын чанарыг сайжруулж,

сонгон дугуйланд хамруулан хөгжүүлэх, сурагчдын сэтгэн бодох чадвар болон техник технологийн сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний өв соёл, байгаль дэлхийдээ ээлтэй зөв хүмүүжилтэй иргэн төлөвшүүлэх зорилтуудыг дэвшүүлжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих