6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж нөөцөлжээ

Засгийн газар ирэх тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, түлэхийг хориглосон. Түүхий нүүрсэнд “баяртай” гэж хэлэхэд багахан хугацаа үлджээ.

Тавдугаар сарын 1-нээс нүүрс түлүүлэхгүй, худалдахыг ч хориглох тул сайжруулсан түлш үйлдвэрлэх, нөөцлөх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор шахмал түлш үйлдвэрлэдэг хувийн болоод хувьсгалын 10 гаруй компани бий.  Мөн “Тавантолгой түлш” ХХК төрийн нэрийн өмнөөс шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Эдгээр компаниуд түлш үйлдвэрлэлийн чиглэлээр 6000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж нөөцөлжээ.

Улаанбаатар хотод 196 мянга гаруй зуух, 260 мянга гаруй уурын зуух ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий. Иймээс агаар, орчны бохирдлыг бууруулахаар 8 чиглэлээр 32 арга хэмжээ авч ажиллаж байгаагийн дийлэнх нь Улаанбаатарт хэрэгжих юм байна. Цаашид 1 тонноос дээш том багтаамжтай 5 агуулах барихаар төлөвлөсөн байна.  

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих