Улсаас хямдралтай үнээр өвс, тэжээл олгоно

Улсаас хямдралтай үнээр өвс, тэжээл олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс аймагт улсын нөөцөөс 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийг 50 хувийн хямд үнээр олгохоор шийдвэрлэв.

Мөн түүнчлэн Улсын онцгой комиссын даргын хоёрдугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хаваржилт хүндэрсэн зарим аймагт Шуурхай бүлэг томилон ажиллуулахаар боллоо. Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн ахлагчаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, гишүүдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтаж байна.

Одоогоор 16 аймагт хаваржилт хэвийн байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих