2019 оныг МУ-ын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд Өмнөговь аймагт зохих ажлууд хийгдэж байна.
Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор нэг давхартаа “НЭГ ЦЭГИЙН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” бүхий Нутгийн удирдлагын ордон байгуулж байна. Манлай суманд Нутгийн удирдлагын ордон барих ажил 3-р сард эхэлсэн.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Нарны цаг” ХХК барьж байгаа бөгөөд энэхүү Нутгийн удирдлагын ордон ашиглалтад орсноор Өмнөговь аймгийн 15 сум орчин үеийн шийдэл бүхий НУО-той болж байгаа юм.