ӨВӨРХАНГАЙ: Анхааралтай байж, амны хаалт аа зүүнэ үү

Аймгийн Онцгой комиссоос долоо хоног тутамд цаг үеийн мэдээллийг өгч байна. Өнөөдрийн байдлаар манай аймагт Солонгос, Швед, Орос Улсаас ирсэн 4 хүн гэрийн ажиглалтад байгаа ба Улаанбаатар хотод 21 хоног тусгаарлагдсаны дараа Арвайхээр, Бат-Өлзий, Уянга суманд иржээ.
ЭМЯ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг Арвайхээр, Хархорин суманд ажиллаж, тусгаарлах эмнэлэг, ажиглан тусгаарлах байр, ажиллах хүний нөөц, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдалд үнэлгээ хийн заавар, зөвлөмжийг өгсөн байна.
Аймгийн Онцгой комисс, холбогдох байгууллагуудын хувьд анхаарал сэрэмжээ үл сулруулан бэлэн байдлыг хангаж ажилласаар байгаа бол иргэдийн дэглэм суларч, амны хаалт зүүхээ байх, олуулаа цуглах, гадуур хэсэх зэрэг эрсдэлтэй байдлыг бий болгож байна.
Коронавирусний халдвар нь агаар дусал буюу амьсгалын замаар, шүлсээр, гар барих зэрэг хүрэлцэхүйгээр халдварлахын зэрэгцээ ямар ч шинж тэмдэггүйгээр илрэх тохиолдол бүртгэгдсээр байгаа тул ард иргэдийг анхаарал болгоомжоо сайжруулан заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг санууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих