Хөвсгөл аймагт 70 жилийн дараа “ЗЭЭРИЙН СҮРЭГ” иржээ

~Хөвсгөл аймагт 70 жилийн дараа “ЗЭЭРИЙН СҮРЭГ” иржээ~

Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Рашаант сумын нутагт энэ оны нэгдүгээр сард Булган аймгийн Баян-Агт, Могод сумын нутгаар дамжин зээрийн хоёр сүрэг орж ирсэн. Харин тавдугаар сараас эхлэн зээрийн сүрэг харагдахаа больжээ.

Нутгийн иргэд болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зээрийн сүргийг нутагшуулахаар давс, өвс тавьж өгөх, үргээхгүй байх зэрэг арга хэмжээ авсан боловч нутагшсангүй. Өнгөрсөн тавдугаар сард 10-аад зээр Их-Уул сумын нутагт харагдсан боловч өнөөдрийн байдлаар бүх зээр үзэгдэхээ больжээ.

Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Төмөрбулаг, Арбулаг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр зэрэг суманд цагаан зээр элбэг байсан боловч 1948 оноос хойш устаж, дүрвэж үгүй болсон байна.

Ийнхүү 70 жилийн дараа Хөвсгөлд дахин ирсэн зээрийн сүрэг нутаг буцжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих