Хүүхдийн бүтээлээр автобусны буудлыг чимжээ

ХХовд аймгийн төвийн автобусны зогсоолын саравч, хогийн сав хуучирч муудан, өнгө үзэмжээ алдаад байсан. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сан \WWF\-гаас ан амьтныг хамгаалах чиглэлээр олон нийтийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, байгаль орчин, ховор амьтдыг хамгаалах сэтгэхүйг багаас нь төлөвшүүлэх улмаар Ховд аймгийн төвийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 8 автобусны буудалд тохижилт  хийлээ. 

Энэ ажлын хүрээнд автобусны буудлуудын саравч, сандлыг будаж, байгаль орчин, ан амьтдыг хайрлан хамгаалах уриалга бүхий ирвэс, аргаль, бөхөн зэрэг ховор ан амьтдын зургаар чимсэн байна. Тухайн амьтдын зургийг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ш.Алтынбек гурван хоногийн хугацаанд зурсан ба ДБХС-гийн ажилтнууд 7 хоногийн хугацаанд 8 автобусны буудлыг тус зургаар тохижуулжээ.

Эдгээр зураг нь Ховд аймгийн онцлог, давуу талыг илэрхийлэх мэдээлэл, түүхийг агуулж байгаа юм. Тухайлбал, Дэлхийн байгаль хамгаалах сан \WWF\-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Ховд аймгийн “Баатарын нуруу” хэмээх газарт хийсэн судалгааны камерт 4 гүемтэй ирвэс бүртгэж, дэлхийд анхдагч болсон билээ. Энэхүү үйл явдлын зурмал зургийг 30 айлын орон сууцны дэргэдэх автобусны буудал дээр дүрсэлсэн байна. Мөн автобусны буудлуудын хогийн савыг засварлажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих