Хүний эрхийн өдрөөр хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэнэ

Хүний эрхийн Олон Улсын өдрийг Монгол Улс “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” урилан дор тэмдэглэнэ.

Энэ жил хүний эрх, эрх чөлөөний үндсэн Билл гэгддэг Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн Олон Улсын пактын 45 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.

Өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” үзэсгэлэн, хүний эрхийн зөвлөгөө, хууль, эрх зүйн туслалцаа, уулзалт хэлэлцүүлгийг Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих