Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Улаан тууз” кабинетийн эрхлэгч, их эмч Н.Эрдэнэцацрал мэдээлэл өгсөн байна.
Аймгийн хэмжээнд тэмбүүгийн өвчлөл 75, заг хүйтэн, трихомназ 35, мөөгөнцөр, нянгийн гаралтай халдварт өвчин өндөр байна. Үүнийг эрсдэлт бүлгийн хүрээнд авч үзэхэд судалгаа шинжилгээ, илрүүлэлт ахицтай байснаар үр дүн өндөр харагдаж байгаа юм.
ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих, үндэсний хэмжээний тоон судалгааг шинэчлэх зорилгоор “Үндэсний хэмжээний харуулдан, тандалт судалгаа”-ны ажлыг 10 аймгийг сонгон явуулж байна.
Энэ судалгаанд Хэнтий аймагт 200 хүнийг хамруулахаар эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Мөн жирэмсний хяналт хангалтгүй байснаар
төрөлхийн тэмбүү өвчин улсын хэмжээнд өндөр тохиолддог. Хэнтий аймагт 2017, 2018 онд тус бүр хоёр бүртгэгдсэн бөгөөд энэ онд бүртгэгдээгүй байна. Харин улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих тэмбүү халдварт өвчний улмаас 2018 онд 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгджээ.