Хорогдсон малын махыг борлуулахыг хатуу хориглов!

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт бус шалгалтад зүй бусаар малын махыг хадгалж байсныг илрүүлжээ.

Энэ онд баруун аймгуудаар мал хорогдол их байгаа юм. Хаврын улиралд онд тааруу орсон малууд өвс, усны бэлчээр муутайгаас өлдөж үхэх тохиолдол их байдаг.

 Хорогдсон малын мах худалдаанд гарвал маш их хүн өвчин тусах боломжтой. Тиймээс жил бүрийн энэ үед мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт бус шалгалтыг явуулдаг. Тэгвэл дайны хажуугаар дажин гэгчээр малын зовлогоор мөнгө олох гэсэн хүмүүс байжээ. Энэ жилийн шалгалтад нэг зөрчлийг илрүүлж 500 кг махыг хураан авч устган, холбогдох хүмүүсийг зөрчлийн хуулийн дагуу торгожээ.

 Малын зовлогын махыг зарж борлуулахыг хатуу хориглож байгааг мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих