ХОВД: 1000 гаруй мал хээл хаяжээ

howd-aimag
Ховд аймгийн Чандмань сумын мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтад хүндрэл учирч болзошгүй байна.

Ховд аймгийн Чандмань сумын мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтад хүндрэл учирч болзошгүй байна. Чандмань сумын нийт нутгаар 5-10 см зузаан цастай, хүйтэн жавартай байна.

Малын хэвтэр, бэлчээрийн хомсдлоос шалтгаалан одоогийн байдлаар 1000 гаруй мал хээл хаяж, малчид төл малынхаа ихэнхийг нэмэгдэл тэжээлд оруулжээ.

Цаашид сумын хэмжээнд 16,8 мянган толгой малыг нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай гэсэн судалгаа гаргасан байна.

Мөн малчдын бэлтгэсэн хадлан өвс норж, харлан чанараа алдсан бөгөөд зах зээлд борлуулж буй өвс, тэжээл өндөр үнэтэй байгаа нь малчдад тулгамдаж буй асуудлуудын нэг болсныг хэлж байлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих