~Ховдийн эмч нар дугуйгаар аялангаа эрүүл мэндийн тусламж үзүүлнэ~
Ховд аймаг дахь БОЭТөвийн нэр бүхий эмч нар санаачлан “Хөдөлгөөн-эрүүл мэнд” уриан дор дугуйн аялал зохион байгуулахаар нэг жилийн өмнөөс төлөвлөн, бэлтгэснээ ажил хэрэг болгож энэ сарын 16-нд замд гарлаа.
БОЭТ-ийн Мэдрэлийн их эмч Ц.Гэрэлт-од, Мэс заслын их эмч Г.Шижир, Мэс засал, гэмтлийн их эмч Д.Мөнхбат, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмч М.Эрдэнэбаяр нар аймгийн төвөөс Булган сум хүртэл нийтдээ 500 гаруй км замыг гурав хоногийн хугацаанд дугуйгаар туулахаар БОЭТ-ийн үүднээс хамт олныхоо төлөөллөөр үдүүлэн аян замд гарлаа.
Тэд аялалын зам дагуух сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэдлэг, мэдээлэл өгөх юм. Мэдээлэл сурталчилгааны материал, тэдний хоол хүнс, бусад ачаа барааг БОЭТ-ийн Хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасгийн жолооч Я.Баатарцогт тээвэрлэн явж байна. Орчин үед ажил амьдралын аливаа нөхцөл үйлдэл техникжиж, хүн өөрийн биеийн хүчээр бүгдийг хийж гүйцэтгэдэг байсан зан үйл өөрчлөгдсөөр байна.
Энэ нь хэдийгээр цаг хугацааг хэмнэх боловч нөгөө талаас хүнд байгаль эхээс заяагдсан “хөдөлгөөн” багасч улмаар өвчлөлийн нэг гол шалтгаан болж байна. Хөдөлгөөний хомсдолоос үүдэн жингийн нэмэгдэл, геморрой- буюу цагаан мах гарах, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт улмаар зүрх судасны эмгэгт хүрэх зэрэг өвчин эмгэг үүсдэг байна.
Тийм учраас хүн өөрийгөө эрүүл саруул байлгахын тулд дасгал хөдөлгөөн хийж, биеэ эрүүлжүүлэх асуудалд түлхүү анхаардаг болоод байгаагийн нэгэн жишээг Ховд аймаг дахь БОЭТ-ийн залуу эмч нар