“Ус амин эрдэнэ” хэлэлцүүлэгт 80 гаруй хүн оролцлоо

Сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамлуудад зориулсан “Ус амин эрдэнэ” сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.

Хар нуур-Ховд голын сав газрын захиргаанаас өнгөрсөн оны 3 дугаар сараас эхлэн аймгийн хэмжээнд усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох,  ус  хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийн зураглал гаргах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Тус ажлын үр дүнгийн талаар танилцуулах, Усны тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журмыг хангах зорилгоор Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот  байгуулалтын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран сумдын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамлуудад зориулсан “Ус амин эрдэнэ” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэхүү  сургалт, хэлэлцүүлэгт 17 сумын Засаг дарга, газрын даамал, байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн  төлөөлөл 80 гаруй хүн оролцов.  Энэ үеэр аймгийн “Ус” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай,  усан сан бүхий газарт бий болсон байгаль орчны зөрчлүүдийг хэрхэн бууруулах, арилгах талаар ярилцлаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид усны тухай хууль, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлэх журмын хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголттой болж, цаашид усны сан бүхий газарт үүссэн зөрчлийг арилгуулах нэг алхам болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ.   

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих