УВС: Англи иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдаад байгаа англи иргэний шинжилгээний хариу /2020-03-13/ гарсан байна. Уг шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусний халдвар илрээгүй аж.

Мөн түүнтэй хамт Ямаат ууланд тусгаарлагдсан бусад хүмүүсээс ч гэсэн халдвар илрээгүй байна. Гэхдээ 14 хоногийн дараа дахин шинжилгээ авах юм байна.

Коронавирусний халдвараар өвчилсөн Франц улсын иргэний 1-р хавьтагч болох Английн иргэнээс энэ сарын 11-ний өглөө шинжилгээ авч, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн энэ сарын 12-ны 15 цагт ХӨСҮТ-д хүлээлгэж өгөөд байсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих