САЙН МЭДЭЭ: Монгол Улсын мал, дөрвөн жилийн дотор арван саяар өсчээ

Монгол Улсын мал, дөрвөн жилийн дотор арван саяар өсчээ

Монгол Улс өнгөрсөн жил 66 сая 400 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 244.700-аар өссөн дүн юм.

Тухайлбал, 2015 онд 55 сая 900, 2016 онд 61 сая 500 мянга, 2017 онд 66 сая 200 мянган мал тоолуулсан бөгөөд судалгаанаас хархад дөрвөн жилийн дотор малын толгой арван саяар өссөн эерэг мэдээ байна.

Дашрамд, Архангай аймаг адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо бусад аймгаа тэргүүлж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан 572.6 мянган мал тоолуулж, хамгийн олон малтай сумаар тодорчээ.

Нүүдэлчин ахуй соёлоо уламжилж буй малчдын гуравны нэгийг 35- 49 насныхан эзэлж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих