Орчин үеийн стандартад нийцсэн “Ахмадын сувилал”-тай болно

~Орчин үеийн стандартад нийцсэн “Ахмадын сувилал”-тай болно~

Ахмадын сувиллын шинэ байр барих ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Бүтээн байгуулалтын жилд ахмад настан руу чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хийж байгаагийн нэг нь энэхүү сувиллын байр юм.

Гурвансайхан ууланд байх “Айргийн амралт”-нд энэхүү байрыг барьж байгаа аж. Уг ахмадын сувиллыг ирэх сарын 28-нд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.

Уг ахмадын сувлал нь орчин үеийн чанар стандартад нийцсэн, эрүүл мэндэд элдэв муу нөлөөгүй, бороо ус нэвтэрдэггүй, ая тухтай байхаар барьж байгуулж байгаа бөгөөд гадна тохижилт нь ч ахмадуудад зориулснаар тохижуулах ажээ.

Дашрамд дуулгахад энэ сарын 25-аас ахмадын сувилалд эхний амрагчдаа хуучин байрандаа хүлээн авах юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих