Сархиа уулын чиглэлд шинээр алхалтын ЗАМ байгуулна
Нийгмийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн хөрөнгөөр Баян-Өндөр, Сархиа уулын чиглэлд эрүүл мэндийн зам буюу алхалтын замыг 2016 оноос хойш тавьж байна.
2018 онд л гэхэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Баян-Өндөр ууланд 425 м урттай зам, 64 м.кв амралтын талбай, 22.3 м гүүр, 1570 м шат тавьжээ.
Тэгвэл энэ онд Сархиа уулын чиглэлд Орон нутгийн хөгжлийн сангийн 73 сая төгрөгөөр алхалтын зам байгуулахаар болжээ. Уг ажлыг иргэдийн санал асуулгыг үндэслэн хийхээр болсон гэж Баян-Өндөр сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Сархиа ууланд өмнө нь зам тавьсан ч нэмж гүйцээх шаардлага байгаа юм.