Орхон аймгийн төрийн албан хаагчид БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

Орхон аймгийн ЗДТГ, БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах, бодлого, судалгааны хүрээлэн”, “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ хамтран “Санамж бичиг” байгуулж төрийн албан хаагчдыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд энэ онд төрийн 10  албан хаагчийг 10 хоног, 2020 онд хоёр албан хаагчийг  зургаан сарын хугацаатай БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажээ. Сонгон шалгаруулалтыг энэ сарын 15-наас нэг сарын хугацаатай зарлаж шалгарсан албан хаагчдаас эсээ бичүүлэн түүгээр нь илтгэл тавиулж, англи, солонгос хэлний анхан шатны мэдлэгийг нь шалгах ажээ.  БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах, нутгийн өөрөө удирдах, бодлого, судалгааны хүрээлэн”-гийн тэргүүнээр Сөүл хотын дарга ажилладаг гэж “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ ярилаа.

Орхон аймаг нь 3600 гаруй төрийн албан хаагчтай бөгөөд тэдний төлөөллийг дээрх хөтөлбөрт үе, шаттай хамруулна гэж тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Соёлчхүү хэлсэн юм. Уулзалтын үеэр  Сөүл  хотын засаг, захиргаанаас 50 га газрыг Монгол-Солонгосын “Соёлын солилцооны төв” байгуулах болсон гэдгийг дурдаж байлаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих