~ Орон нутагт ихэнх голын усны түвшин эрс нэмэгджээ~
Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх ихэнх голын усны түвшин олон жилийн дундажаас 9-119 см нэмүү байгаа тул үер усны ослоос болгоомжлохыг анхааруулж байна гэж аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дундажаас Хутаг-Өндөр сумын төв орчмоор 22, Хялганат тосгоны хавьд 119 см их буюу 1,7-3,8 метр гүн байгаа аж. Эгийн голын усны түвшин Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг буюу Сэлэнгэ мөрөнтэй нийлэх бэлчир орчмоор олон жилийн дундажаас түвшин нь 54 см их буюу гүн нь 2,1 метр байна.
Орхон гол Орхон сумын төв орчмоор 1,9 метр гүн буюу олон жилийн дунджаас 33 см-ээр түвшин нь нэмүү болжээ.
Өнгөрсөн хоёр хоногт нийт нутгаар бороотой байж, 0,6-20 мм тунадас унасан байна.