Ойн сангийн харуул сураггүй алга болжээ

ОСэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар тус сумын харьяат ойн сангийн харуулаар ажилладаг 57 настай А энэ сарын 28-ны өдөр ойн сангийн харуулын байрнаасаа сураггүй алга болжээ.

Эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас өчигдөр (2019.03.31) 14:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн өчигдрийн 15:50 цагаас эрлийг эхүүлсэн байна.

Тэд Тарни багийн “Шар шургаагт” гэдэг газар 3 км-ийн тойрогт мөн “Шар шургаагт” гэдэг газраас зүүн зүгт “Тарни” амралт гэдэг газар хүртэл 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоожээ. Харин өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих