“Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” нийслэлд болно

Бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод гадаадын жуулчдад сурталчлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй” зан үйлийг сонирхуулна. Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүссэн соёл уламжлалыг энэ хүртэл хадгалан хамгаалж ирснээрээ бид дэлхийд гайхагддаг билээ.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагдах бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг.  Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчнийг шалгаруулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Баярын хөтөлбөр

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих