Наурыз нар ирлээ гэдэг хаврын баяр

ННаурыз бол нарны баяр, тиймээс ирж яваа цагийг бэлэгддэг. Наурыз нь хавар эхэлсэн анхны шинэ өдрийн баяр бөгөөд шинэ улирал эхэлж байгаль дэлхий, амьтан ургамал амь ордог, шинэ ургац эхлэх, өдөр шөнө тэнцдэг өдөр гэдгээрээ онцлогтой.

Наурызын баярыг Азербайжан, Албани, Армени, Афганистан, Иран, Македони, Босни Герцеговин, Гүрж, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Орос, Косово, Пакистан, Тажик, Туркмен, Турк, Узбек зэрэг дэлхийн 30-аад улс үндэстэн өргөн тэмдэглэдэг. ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэсэн, НҮБ-ын тогтоолоор баталсан олон улсын албан ёсны баярын өдөр юм. НҮБ-ын Ерөнхий чуулганы 2010 оны 64 дүгээр хуралдааны тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг наурызын олон улсын өдөр болгожээ.

Казахстанд наурызын баярын өдөр дөчин айлаар орж көже шөл ууж чадвал тэр жилдээ элбэг баян өег цатгалан байна хэмээн бэлгэддэг.

Наурызын баярыг Иранд 13 хоног тэмдэглэдэг бол Азербайжанд задгай гал асааж тойрч бүжин дээгүүр нь долоон удаа харайж алд биеэ ариусгах, Казахстанд дөчин айлаар орж көже шөл ууж тэр жилдээ элбэг баян өег цатгалан байхыг бэлгэдэх зэргээр үндэстэн бүр өөр өөрийн онцлогтой тэмдэглэдэг ч ерөнхийдөө гал, нар, ураг төрлөө дээдэлж, долоон төрлийн идээ будаатай хоол ундыг хотол олноороо нэгэн тогоо зоогийн ширээнээс  хүртэж эв нэгдэл, эв эеийг эрхэмлэдэг нийтлэг шинжийг агуулдаг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих