Монгол-Беларусь хооронд зам, тээврийн салбарт хамтарна

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар 2020 оны 1 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Айлчлалаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменко, Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нартай албан ёсны уулзалт хийв.

Энэ үеэр Монгол-Беларусийн зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулах талаар албан ёсны хэлэлцээрүүд хийсэн бөгөөд талууд үр дүнтэй айлчлал боллоо хэмээн дүгнэсэн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих