Мал нядалж, бэлтгэх, төвлөрсөн зах ирэх жил ашглалтад орно

УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд баригдаж буй Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Барилгын ажил одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Ирэх оноос нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм.

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй “МБҮ трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбасүрэн “Мах бэлтгэх үйлдвэрийг Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд бодлогын түвшинд хотоос дэмжлэг үзүүлсэн. Сонгинохайрхан, Налайх дүүргүүдэд Мал худалдаалах төвлөрсөн зах, мал нядалж, бэлтгэх үйлдвэр баригдаж байна. Өдөрт 17 мянган мал хаших хүчин чадалтай. Монгол хүнд эрүүл мах хүргэх зорилго тавьж байгаа. Улаанбаатар хотыг бид 100 хувь эрүүл махаар хангах болно. Манай үйлдвэр малыг эхлээд амьдаар нь шинжилгээ авна. Үүний дараа нядлагдаж байх явцад үйлдвэрийн технологи дотор шинжилгээ авна. Тэгэхээр мал нядалгаанд орохоос өмнө гурван лабораторийн шинжилгээгээр орно. Үүний дараа мах хэрэглэгчийн гар дээр очих болно. Үйлдвэрээ ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байна” гэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих