Малчны хотонд дөрвөн ихэр хурга мэндэлжээ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Нэгдүгээр багийн малчин С.Сангидоржийн хотонд 4 ихэр хурга мэндэлжээ.

Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа олон ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Тиймээс монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсч үржихийн бэлгэдэл гэж үздэг байна. Эх хонины тараг тэвээргийг алдагдуулахгүйн тулд ихрүүдийн хоёрыг өөр хонинд амлуулсан хэмээжээ.

Шинэжинст сум цагаан ямаагаар алдартай бөгөөд дэлхийд хамгийн нарийн ширхэгтэй цагаан ноолуур бэлтгэж гаргадаг. Өөрөөр хэлбэл, улсад хамгийн чанартай цагаан ноолуурын дээд үнийг тогтоож байдаг сум гэж хэлж болох аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих