Камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцлоо
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцож байна.
Тухайлбал:Арвайхээр 5-р баг БОЭТ-ийн баруун засмал зам дээр жолооч урсгал сөрсөн 4 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.7.30-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авлаа.
Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.