Дархан-Ус суваг ХК-аас гэр хорооллын айл өрхүүдэд зориулан эрүүл ахуйн шаардлага хангасан эко усны савыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэллээ. Ингэхдээ амьдралын боломж тааруу, өрх толгойлсон эцэг, эх, зорилтот бүлгийн иргэдэд багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн эко усны савыг 3 сарын хугацаатай зээлээр олгож байна.
Уг сав нь ундны ус хийх зориулалттай, хүний биед сөрөг нөлөөгүй Монгол Улсад үйлдвэрлэсэн “Аргил сувд” ХХК-ийнбүтээгдэхүүн ажээ. Тус компанитай Дархан-Ус суваг ХК гэрээ байгуулан эхний ээлжид 1000 ширхэг усны савыг худалдан авчээ.
Өөрсдийн хөрөнгөөр худалдан авч дараагаар нь ийнхүү иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа нь санхүүгийн дарамт дээрх зорилтот бүлгийн айл өрхүүдэд үүсэхгүй гэж үзсэн аж. 20.000 төгрөгийн үнэтэй тус усны савыг авсан иргэд гурван сарын хугацаанд ус түгээх цэгүүдэд өөрсдийн боломжоороо хураалгаж төлж дуусах юм.
Тус савны багтаамж 20 литр УМХГ-ын хүнсний зориулалтын бүтээгдэхүүн гэсэн дүгнэлттэй, хуванцар савны их бие болон тагийг хүнсний зориулалттай Олон улсын чанарын болон хоруу чанарын гэрчилгээтэй өндөр нягттай полиэтилэн “HDPE2” материалаар хийжээ.