Замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх үүднээс САМБАР босгов

~Замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх үүднээс САМБАР босгов~

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн түүхт 25 жилийн ой тохиож байгаа. Долоодугаар сарын эхэн болон дунд Бэсрэг наадам, баярын хурлаа хийж шилдэг сайчуудаа шагнан урамшуулсны зэрэгцээ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх үүднээс анхааруулах самбарыг байрлуулжээ.

Тодруулбан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь Дархан-Сэлэнгэ, Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамуудад хоёр ширхэг анхааруулах самбар хийж байрлуулсан байна.

Дархан-Улаанбаатар хот хоорондын автозамд зам тээврийн осол гэмтэл ихээр гардаг. Аялал зугаалгын улиралтай холбогдуулан ийнхүү сэрэмжүүлэг, анхааруулах самбарыг байршуулж замын хөдөлгөөний соёлд жолооч нарыг суралцахад тус нэмэр болох байх гэсэн үүднээс байрлуулжээ.

Түүнчлэн жил бүр эвдэрч хагарсан газруудад нөхөөс хийгддэг тул замын хэвтээ тэмдэг, тэмдэглэгээ бүдгэрэх, арилах зэргээс үүдэн жолооч болон зорчигчдод босоо тэмдэг тэмдэглээг харах боломжтой.
Тус самбарыг байрлуулах ажлыг Дархан Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн ажилчид өөрсдийн техникээ ашиглан байрулуулсан аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих