Дорнод аймгийн сурагчид “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарлаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Дорнод аймгийн сурагчид ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД боллоо

28 дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээнд 2019 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхдийг шалгаруулсан байна.

Энэ удаагийн шалгаруулалтад Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч С.Мөнхсүлд, А.Тэмүүжин, Т.Дөлгөөн нар нь эрэлхэг зориг, сайхан сэтгэл, авхаалж самбаа гарган 4 хүүхдийн алтан амийг аварч, иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, онцгой гавьяа байгуулсныг өндрөөр үнэлж 2019 оны Улсын “Онцлох хүүх

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих