ДАРХАН: Өмч хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Орон нутгийн Өмчийн газарт Өмч хамгаалах төв байгуулах зорилгоор 2018 онд Дархан сумын 15 дугаар багт нэг га газрыг олгож орон нутгийн төсвийн 68.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хашаа, тохижилтыг хийжээ.

Энэхүү газарт орон нутгийн өмчит 81 байгууллагын актлагдсан, илүүдэлтэй, ашиглалтын шаардлага хангахгүй хөрөнгийг хадгалж хэрэгцээтэй газарт шилжүүлэх, устгах, худалдан борлуулж төсөвт тодорхой хэмжээний орлогыг төвлөрүүлж байна.

Мөн Дархан-Уул аймгийнхаа өвсний нөөц, шинээр худалдан авсан хөрөнгийг хадгалахаас гадна ашиглалтын шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ хийсэн барилга байгууламжаас гарсан зарим материалыг төвлөрүүлэн хадгалж байна.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих