Бүргэдчин охин Н.Айшолпан
Дэлхий дахинд “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охин энэ сарын 23-ны өдөр Казахстан Улсын Астана хотод болсон “Залуучуудын жилийн нээлтийн ёслол” арга хэмжээнд оролцож үг хэлжээ.
Уг арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч Н.Назарбаев оролцсон байна. Н.Айшолпан нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ,
“Би Казахстанаас гадуур амьдарч байгаа таван сая казах иргэний төлөөлөл бөгөөд Монгол Улсын Баян-Өлгий аймагт төрж өссөн. Харин миний өвөг дээдсийн эх нутаг бол Казахстан гэдгийг санаж явдаг. Одоо Астана дахь “Нур-Орда” олон улсын сургуульд суралцаж байгаа. Би бүргэд гаршуулах урлагийг анх аав Р.Нургайыпаас сурч, найман настайгаасаа бүргэдээр ан авлаж эхэлсэн. Миний тоглосон “The Eagle Hunterss” нэртэй баримтат кино дэлхийн 33 улсад гарч, казах түмний соёлыг сурталчиллаа” хэмээгээд хэлж Н.Назарбаевыг эх орондоо зочлон ард түмнийхээ дастарханаас идээ амсахыг урьсан байна