Бэлгэвч авхаас ичдэг залууст бэлгэвчний АТМ тусална

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас санаачлан хэрэгжүүлж буй олон нийтэд инновацийн соёлыг түгээх, өсвөр насны хүүхэд, залууст инновацийн ойлголтыг бий болгох, хувь хүний хөгжлийг дэмжих зорилго бүхий хөтөлбөрийн ээлжит танилцах аялал боллоо.

Энэ удаагийн танилцах аялалдаа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдыг урин “Улаанбаатар инновацийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцууллаа. Мөн “Инновацийн экосистемд төрийн оролцоо”, “Гадаадыних дээд сургуулиудад элсэн оролцоход анхаарах зүйлс” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

Онцлох стартап буланд мэдээллийн технологи, IoT чиглэлийн гарааны бизнес болох “Бийлог” ХХК оролцон үйл ажиллагаа болон ирэх Даваа гарагт нээлтээ хийж “Улаанбаатар инновацийн төв”-д анхны загвараа турших гэж буй “Бэлгэвчний АТМ”-ын талаар танилцууллаа.

Залуучуудын бэлгийн боловсролыг сайжруулах бэлгэвч худалдан авахад гардаг хүндрэлүүдийг бууруулах зорилготой бүтээгдсэн энэ бүтээл удахгүй олон нийтийн газруудаар байрших болно. 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих