БУЛГАН: Швейцарийн цаначид өрсөлдлөө

Швейцарийн цаначид өрсөлдлөө

Булган аймгийн Тэшиг суманд хоёр дахь удаагаа “Анхдагчдын цом-2019” цанын нээлттэй тэмцээн боллоо.

Энэ жилийн тэмцээнд Швейцарь улсаас дөрвөн тамирчин оролцож, гурван медаль хүртлээ. Цанын тэмцээн өсвөр үеийн 11-12, 13-14, 15-16, 17-18 насны дөрөв, насан хүрэгчдийн 19-36 болон 37-дээш насны гурван ангиллаар явагдсанаас гадна буухиа төрлөөр өрсөлдсөн байна.

Анхдагчдын цом-2019” тэмцээний өсвөр үеийн 2,5 км зайн уралдаанд 11-12 насны охидоос “Булган-1” багийн А.Ариунбилэг, хөвгүүдээс “Булган-2” багийн О.Алтангэрэл, 13-14 насны хөвгүүдээс Орхон аймгийн У.Энхсайхан, охидоос “Булган-1” багийн Г.Нямтуяа,

7,5 км-ийн зайд 15-16 насны охидоос Швейцарь улсын Фрейхойз Лижоу /Freihoiz Lijou/, хөвгүүдээс “Булган-2” багийн Б.Далхсүрэн, 17-18 насны охидын 5 км-ийн зайд “Булган-1” багийн Ш.Ариунжаргал, хөвгүүдийн 10 км-ийн зайд мөн багийн О.Золбаяр түрүүллээ.

Насанд хүрэгчдийн 26-36 нас эрэгтэй цаначдаас ОУХМ н.Ганзориг 37-дээш насныхнаас Швейцарь улсын цаначин Алиан Форст /Alian Forst/ аваргалсан байна. Харин 37-дээш насны эмэгтэйчүүдээс ОУХМ н.Биндэрьяа түрүүлжээ.

Багийн дүнгээр Ю.Соёлмаа дасгалжуулагчтай “Булган-1”, П.Баярсайхан дасгалжуулагчтай “Булган-2”, Н.Наранцэцэг дасгалжуулагчтай Төв аймгийн баг эхний байр эзэлсэн байна.

Энэ жилийн тэмцээнийг Монголын цанын холбоо, Ж.Жамсрандорж захирагчтай Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0286 анги Булган аймгийн Засаг даргын тамгын газар хамтран ивээн тэтгэжээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих