БУЛГАН АЙМАГ: Төл малыг эрүүлжүүлж байна

~БУЛГАН АЙМАГ: Төл малыг эрүүлжүүлж байна~

Булган аймагт энэ жилийн шинэ сүргийг малын бруцеллёз өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх арга хэмжээ зохион байгуулж байна.
– Эрүүл малаас цэвэр эрүүл аюулгүй түүхий эд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлэх нөхцөл бүрдүүлэх, мал сүргийг бруцеллёз өвчнөөс бүрэн эрүүлжүүлэх зорилгоор үхэр, хонь, ямааны төлийг ванцинжуулах арга хэмжээг 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл зохион байгуулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Энхмаа ярилаа.
Сумын мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний нэгжүүдийг мэргэжил арга зүйн удирдага, шаардагдах эм биобэлдмэлээр аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар хангах юм байна. Харин мал эмнэлгийн ажил үйлчилгээг технологит хугацаанд чанартай хийж гүйцэтгэх хүн хүч, машин техник, бусад шаардлагатай зүйлээр хангаж ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгажээ.
Тус аймагт энэ жилийн шинэ сүрэг 62,2 мянган тугал, 596,2 мянган хурга, 305,3 мянган ишиг бойжиж байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих