Өнөөдөр /2021-04-07/ Баянхонгор аймагт коронавирусний батлагдсан тохиолдол гурваар нэмэгдэж, нийтдээ 33 боллоо.
Шинээр батлагдсан гурван тохиолдол нь тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэд юм.
Нийт долоон иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд Тусгаарлах эмнэлэгт 26 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 19, хүндэвтэр долоон иргэн байгаа аж.
Дээрх тохиолдлуудын ойрын хавьтал 454, дам хавьтал 1780 иргэн Тусгаарлан ажиглах байр болон гэрийн ажиглалт тандалтад байна.
Нэгдэлчин, Энхномун, Баянбулаг, Жаргалант, Соёмбо, Жаргалтай амьдрал төвд нийт 84 иргэн, хөдөө сумдын Тусгаарлан ажиглах байранд 60 иргэн тандалтад байна.