Архангай аймагт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын хүрээнд 04 дүгээр сарын эхээр Хангай, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Цахир сумын Засаг дарга нартай микробиологийн аргаар тэмцэх, Чулуут, Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх сумын Засаг дарга нартай энгийн механик аргаар тэмцэх ажлын гэрээг байгуулжээ.
Энэ сарын 20-ноос үлийн цагаан оготно устгалын ажлыг хийж эхлээд байна.
Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг ирэх 5-р сарын 10-ны дотор дуусгах ба байгаль орчинд халгүй энгийн механик биологийн аргаар нийт 70000 га-д, микробиологийн аргаар 25000 га-д тус тус хийж байна.
Үлийн цагаан оготно устгалын ажилд улсын хэмжээнд улсын төсвөөс 3.0 тэрбум төгрөгийг тавьж өгсөн байна.