“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны хаалтын ёслол өнөөдөр болно

“Аравт” олон улсын морин цэргийн уралдааны хаалтын ёслол өнөөдөр 16:00 цагт болно. Тус уралдааны арын албанд буюу холбоо, мэдээлэл, гал тогоо, орчуулга, соёл сурталчилгаа, хэвлэл мэдээлэл, эрүүл ахуй, аюулгүй байдал, харуул хамгаалалт, тээвэр, хангалт үйлчилгээ, гал тогоо, агт маллагаа зэрэг ажилд цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Түүнчлэн цэргийн цагдаагийнхан сургуулийн район болоод тамирчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэхээр ажиллагааны өмнөх бэлтгэлээ хангаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний батальоноос 10, 30 км-ын марш болоод хүн нэг бүрийн бэлтгэл сургалтаар эхний 30-д жагссан цэргийн алба хаагчид цэргийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих