АНХААР: Туул голд машин живжээ

Туул голд машин живжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, “Хадтай” амралтын газраас Улаанбаатар чиглэлд Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын машин мөс цөмөрч усанд суусан байна.

Налайх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж таван зорчигчтой суудлын машиныг татан гаргажээ.

Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих