АНХААР: Галзуу өвчнөөс сэргийлээрэй

АГалзуу өвчнийг үүсгэгч вирус нь хүн, мал, амьтны мэдрэлийн тогтолцооны гол төв эрхтэн болох тархийг гэмтээн, улмаар нас баралтад хүргэдэг аюултай. Өнөөг хүртэл галзуу өвчнийг эмчлэх арга нээгдээгүй хэвээр байна.

ХӨСҮТ-д өчигдрийн (2019.03.27) байдлаар Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгийн 18 сум, нийслэлийн Баянзүрх, Бүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртөж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан нийт 48 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэргийлэлт: Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх

Мал, тэжээвэр амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх

Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах

Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах

Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхойгүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих