Даланзадгад дулааны станцын хуучин шугам 20-оод жилийн өмнө хийгдсэн.
Хүн ам олноор суурьшиж, барилга байгууламж орон сууцнууд ихээр баригдаж байгаа ийм чухал цагт ачааллаа дийлэхгүй бэрхшээлтэй тулгараад байгаа юм.
иймээс энэ жил Даланзадгад дулааны станцын шугам сүлжээг сольж сайжруулж байна
Есдүгээр сарын 15 гэхэд туршилт тохируулга хийгдэнэ. Аравдугаар сарын 1 гэхэд шугам сүлжээний ажил дуусаж хэрэглэгчдийг байнгын тасралтгүй найдвартай дулаанаар хангах юм. Энэхүү ажлыг “МЭЗ” ХХК орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байна.
Өмнөговь аймгийн ЗДТГ